ВИДЕО: Үл мэдэгдэх этгээдүүд тоормос дарсны улмаас хоёр галт тэрэг мөргөлдөж, 32 хүн амиа алджээ

ВИДЕО: Үл мэдэгдэх этгээдүүд тоормос дарсны улмаас хоёр галт тэрэг мөргөлдөж, 32 хүн амиа алджээ

Египетийн төв хэсэгт галт тэрэг осолдсоны улмаас 32 хүн амиа алдаж, 165 хүн шархаджээ. Тодруулбал, өчигдөр/2021.03.26/ Сохаг мужийн Тахта хотын ойролцоо зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж вагонууд замаасаа гарч, онхолдсон байна.

Ослын шалтгааныг урд талын галт тэрэгний яаралтай тусламжийн тоормосыг "үл мэдэгдэх хүмүүс" идэвхжүүлж, зогсоосны улмаас арын галт тэрэг ирж мөргөлдсөн гэж тайлбарлаж байна.

Осол нийслэл Каираас өмнө зүгт 365 км зайд болсон бөгөөд нэг галт тэрэг нь өмнөд нутгийн Луксор хот, Газар дундын тэнгисийн Александрия боомтын хооронд, нөгөө нь нийслэл Каираас Египетийн өмнөд хэсэгт орших Асуан хот руу явж байжээ. Осолтой холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах ас-Сиси “"Хайхрамжгүй байдал, авилга, үүнтэй төстэй зүйлээс болж ослыг үйлдсэн хэн боловч үл хамаарах зүйлгүйгээр, хойшлуулалгүйгээр таслан сэргийлэх шийтгэлийг авах ёстой" хэмээн өөрийн тветтер хуудаснаа бичиж ослыг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.

Ерөнхий сайд Мостафа Мадбули ослын газар очиж, хохирогчдын ар гэрийнхэнд санхүүгийн нөхөн олговор амласан байна. Египетэд засвар үйлчилгээ муу, хөрөнгө оруулалт дутмагаас болж төмөр замын том, жижиг осол аваар олон гардаг. 2002 онд Каираас өмнө зүгт явж байсан галт тэргэнд гал гарч 373 хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм.

ВИДЕО: 




Өнөөдөр гахай өдөр

44 минутын өмнө