Суэцийн сувагт гацсан хөлгийг гаргахаар Нидерланд улсын мэргэшсэн багийнхан хөдөлжээ

Суэцийн сувагт гацсан хөлгийг гаргахаар Нидерланд улсын мэргэшсэн багийнхан хөдөлжээ

Энэ сарын 24-ний өдөр олон улсын далайн ачаа тээврийн гол суваг болох Суэцийн сувагт 400 гаруй метр урт, 220 мянган тонн жинтэй ачаа тээврийн “Ever Green” нэртэй хөлөг онгоц гацсаны улмаас Улаан тэнгист "түгжрэл" үүсээд байна. 

Хөлгийг татахаар олон баг ажиллаж буй ч хэдэн өдөр, хэдэн долоо хоног шаардагдах талаар мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс хөлгийг татах ажиллагаанд хүч нэмэхээр Нидерланд улсын мэргэшсэн аврах багийнхан тус улсыг зорьжээ. 

Хөлөг дээр чирэх завь ажиллаж буй нь

Эхний өдөр Суэцийн суваг орчимд 100 гаруй ачаа тээврийн онгоц “Ever Green”-ий хоёр талд гацаад байсан бол уг тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь эргээд дэлхийн өнцөг булан бүрт нөлөөлөх болно хэмээн Охайо мужийн ерөнхий инженер Жо Рейнолдс ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Одоогоор Суэцийн суваг орчим 10 гаруй чирэх завь, хоёр драйн хөлөг онгоц ажиллаж байгаа юм. Нидерландын баг ирснээр нөхцөл байдал дээрдэнэ хэмээн Египетийн ерөнхийлөгчийн зөвлөх хэлж буй ч шинжээчид хэдэн долоо хоног шаардагдана гэж үзэж байна. Дэлхийн нийт худалдааны 12 орчим хувь нь 193 км үргэлжлэх уг сувгаар дамжин өнгөрч  Европт очдог. Хэрэв уг сувгаар гарахгүй гэвэл Африк тивийн өмнөд хэсгийн Сайн Итгэлтийн хошуугаар тойрч Европ тивд хүрэх ба багадаа хоёр долоо хоног орчим хугацаа алдах юм байна. Тус хөлгийг Тайванийн “Evergreen Marine Corp” компани ачаа тээвэрлэгчдэд хугацаагаар түрээслүүлдэг. Хохирлыг одоогоор нэг сая ам доллар гэж тооцсон бөгөөд Тайванийн усан онгоцны даатгалын компани төлөхөөр байна.

Эх сурвалж: BBC