ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сибирт амарч байх үедээ мориноосоо унажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сибирт амарч байх үедээ мориноосоо унажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БХЯ-ны сайд Сергей Шойгу нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сибирийн тайгад амарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Мөн тэдний загасчилж, морь унаж буй зургууд олон нийтэд цацагдсан. Тэгвэл В.Путин энэ үеэр мориноос унасан талаар баасан гарагт/2021.03.26/ өөрөө хэлжээ.

Энэ талаар тэрбээр өчигдөр хэвлэлүүдэд ярилцлага өгөх үеэрээ “Морь унаж байгааг маань зураглаач бичиж  байсан. Би давхиж байгаад морио зогсоох үедээ унасан” хэмээн ярьсан байна. Түүнчлэн энэ үеэр ямар нэгэн бэртэл аваагүй бөгөөд зураглаачаас уг бичлэгийг хадгалахыг хүсжээ.

Өдгөө 68 настай тэрбээр өөрийн морьтой давхиж буй, жудо барилдаж буй, хүйтэн рашаанд орж буй “баатарлаг” гэмээр дүр төрхөө байнга олон нийтэд харуулж байдаг. Гэхдээ Кремлиэс түүний эрүүл мэндтэй холбоотой асуулдлыг ховор мэдээлдэг. Тухайлбал, тэрбээр 2012 онд нуруундаа бэртэл авсныг Кремлиэс мэдээлээгүй байхад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко жүдо бөх барилдаж байгаад бэртээсэн гэж хэлсэн байдаг.

Эх сурвалж: Reuters