ТАНИЛЦ: Коронавируст халдвар бүртгэгдсэн 13 АЙМАГ

ТАНИЛЦ: Коронавируст халдвар бүртгэгдсэн 13 АЙМАГ

Монгол улсад дотоодод коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт халдварын тоо 6157 боллоо. Үүнээс 5606 нь Улаанбаатар хотод үлдсэн нь орон нутгуудад бүртгэгджээ. Халдвар илэрсэн аймгуудын мэдээллийг нарийвчилбал,

  1. Сэлэнгэ аймагт-217 тохиолдол
  2. Дархан-Уул аймагт-75 тохиолдол
  3. Орхон аймагт-61 тохиолдол
  4. Дорноговь аймагт-37 тохиолдол
  5. Говьсүмбэр аймагт-4 тохиолдол
  6. Архангай аймагт-18 тохиолдол
  7. Завхан аймагт-7 тохиолдол
  8. Төв аймагт-61 тохиолдол
  9. Хөвсгөл аймагт-23 тохиолдол
  10. Увс аймагт-2 тохиолдол
  11. Өвөрхангай аймагт-37 тохиолдол
  12. Баянхонгор аймагт-3 тохиолдол
  13. Хэнтий аймагт- 6 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт коронавируст халдварын нийт 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 

  • Баянхонгор-2
  • Архангай-12
  • Өвөрхангай-7
  • Орхон-15
  • Төв-4
  • Хөвсгөл-2 тус тус хүнээс коронавирус илэрсэн байна.