Засвар хийх нэрийдлээр үйлчлүүлэгчдэдээ барилгачны хувцас өмсүүлэн нууцаар ажилладаг байсан фитнесийг илрүүлжээ

Засвар хийх нэрийдлээр үйлчлүүлэгчдэдээ барилгачны хувцас өмсүүлэн нууцаар ажилладаг байсан фитнесийг илрүүлжээ

Их Британийн Саутгемптон дахь “Spartans Gym” хэмээх фитнес клуб нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан нь илэрчээ. Тодруулбал, тус фитнес клуб үйлчлүүлэгчдэдээ барилгачны хувцас өмсгөж, засвар хийх нэрийдлээр нууцаар ажиллаж байсан аж.

Өнгөрсөн оны 10-р сард Их Британид фитнес клубуудын үйл ажиллагааг хаасны дараа “Spartans Gym” Засгийн газрын журмыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан юм. Үүний дараа буюу 12-р сард дахин нууцаар ажиллаж байгаад баригдсан нь энэ гэнэ. 

Цагдаагийн газарт гэрчүүдийн мэдээлснээр тус фитнесс клубээр өдөрт 60 гаруй хүн орж, гарч байсан төдийгүй фитнесийн газраас ч тэдгээр хүнийг зураач, чимэглэгч гэж тайлбарлаж байсан аж. Гэхдээ засварын ажилчид биеийн тамирын хувцастай, гартаа ус, цүнх зэргийг барьсан нь сэжиг төрүүлсэн тул цагдаа нар шалгалт хийснээр тодорхой болжээ. Одоогоор цагдаагийн шалгалт үргэлжилж байна. Тус клубд хуулийн дагуу хариуцлага тооцох юм.  

Эх сурвалж: Dailymail




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө