Их Британийн эрдэмтэд “Файзер” вакцины эхний тун хүчтэй дархлаа тогтоож буйг мэдэгдэв

Их Британийн эрдэмтэд “Файзер” вакцины эхний тун хүчтэй дархлаа тогтоож буйг мэдэгдэв

Америк, Германы “Pfizer”, “Biotech” компаниудын хамтран бүтээсэн вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст коронавирусийн эсрэг хүчтэй дархлаа тогтож буй талаарх судалгааг Их Британийн эрдэмтэд өчигдөр/2021.03.26/ танилцуулжээ. 

Их Британийн Коронавирусийн дархлаа судлалын консорциумын дэмжлэгтэйгээр Шеффилд болон Оксфордын их сургуулиудын эрдэмтний хийсэн уг судалгаанд өгүүлснээр вакцины эхний тунг хийлгэсэн нийт хүний 99 хувьд дархлаа тогтсон аж. Мөн эхний тунгаа хийлгэсний дараа халдвар авсан хүн маш хөнгөн хэлбэрээр өвдөж байжээ. 

Оксфордын их сургуулийн Нуффилдийн анагаах ухааны тэнхимийн эрдэмтэн Сюзанна Дуначи уг судалгааныхаа талаар тайлбарлахдаа “Pfizer-ийн эхний тунг манай улсад ихэвчлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хийгээд эмэгтэйчүүд тариулсан. Халдвар аваад эдгэсний дараа хүний биед эсрэг биет үүсдэг. Гэтэл Pfizer-ийн эхний тунг хийлгэсэн 237 хүний цусанд/Т лимфоцитод/ шинжилгээ хийж үзэхэд халдвар аваад эдгэсний дараа үүсэх тэрхүү эсрэг биеттэй адил хэмжээний хариу урвал үзүүлсэн байсан” гэжээ. 

Манай улс гуравдугаар сарын 24-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун “Pfizer”вакцин хүлээн авсан билээ. Тус вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүст хийхээр төлөвлөж байгаа талаар Засгийн газраас мэдээлсэн юм. 

Эх сурвалж: Reuters