Сурагчдын II улирлын амралт маргааш эхэлнэ

Сурагчдын II улирлын амралт маргааш эхэлнэ

Коронавирусийн халдваргүй аймаг, сумдын БЕС-ууд энэ сарын сарын 1-ний өдрөөс эхлэн танхимаар хичээллэж эхэлсэн. Харин Улаанбаатар хотод халдвар ихээр бүртгэгдэж байгаа учир цахимаар хичээллэж байгаа билээ. 

Харин хөдөө орон нутгуудад халдварын тоо нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/-наас шийдвэрээ өөрчилжээ.

Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийх үеэрээ "Танхимын сургалт орон нутагт энэ сарын 1-нд эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг харгалзаж БШУЯ-ы сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан. Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд “COVID-19” цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж, улирлын амралтыг даваа гараг /2021.03.29/-аас эхлүүлэхээр боллоо. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал, халдваргүйтгэл хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна" гэсэн юм.