Гурван монгол иргэн БНСУ-д өндрөөс унаж, нэг нь амиа алджээ

2021-03-29 17:21

БНСУ-д Монгол иргэд өндрөөс унасантай холбоотойгоор тэдний үйлчлүүлж байсан уушийн газарт нь хариуцлага тооцно гэв

Өнөөдөр/2021.03.28/ 00.30 минутын үед БНСУ-ын Кёнги аймгийн Шихин хотод байрлах нэгэн үйлчилгээний төвийн гурван давхраас гурван Монгол иргэн унасан хэрэг гарсан юм. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар уг гурван иргэн Монголын иргэн байсан бөгөөд тус үйлчилгээний газарт байрлах уушийн газарт үйлчлүүлж байгаад тамхи татахаар гарчээ. Улмаар хашлага нурж хөл алдан унаж иргэн А нас барсан бол хамт явсан Б нар хүнд гэмтсэн байна.

Одоогоор нарийвчилсан шалгалтыг хийж байгаа бөгөөд тус үйлчилгээний төвд 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байсан уушийн газарт хариуцлага тооцохоор болсон талаар  орон нутгийн хэвлэлүүд бичиж байна.

Эх сурвалж: Koreatimes

2021-03-29 11:21

Гурван монгол иргэн БНСУ-д өндрөөс унаж, нэг нь амиа алджээ

БНСУ-ын Кёнги мужийн Шихөн хотын худалдааны төвийн гурван давхраас өнгөрөгч шөнө /2021.3.29/-ийн 00:30 цагт гурван монгол иргэн унаж нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь хүндээр бэрьсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тодруулбал, гурван монгол иргэн дөрвөн давхар барилгын гуравдугаар давхраас хөл алдан унасан аж. Улмаар иргэн А газар дээрээ нас барж, хамт явсан Б нарын хоёр иргэн хүнд бэртэл авчээ. Тус хэрэг явдлыг харсан гэрчүүдийн мэдүүлснээр монгол залуус худалдааны төвийн уушийн газарт архи ууж байгаад тамхи татахаар ослын шат руу гарснаар ийнхүү унажээ.