Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцыг хөдөлгөж, ачаа тээврийн замыг чөлөөллөө

Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцыг хөдөлгөж, ачаа тээврийн замыг чөлөөллөө

Суэцийн сувагт гацсан асар том хөлөг онгоцыг хөдөлгөж, ачаа тээврийн урсгалыг хэвийн болгосон талаар BBC агентлаг мэдээллээ. Өчигдөр/2021.03.28/ албаныхан далайн тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хөлгийн ачааг зайлуулахаар бэлдэж эхэлсэн юм. Мөн мэргэжилтнүүд уг ажиллагааг явуулахад тусгай тоног төхөөрөмж, түүний дотор 60м (200ф) -аас дээш өндөрт сунах чадалтай кран шаардлагатай бөгөөд хэдэн долоо хоногийн хугацаа орно гэж мэдэгдэж байсан юм.

Далайн тээврийн үйлчилгээ үзүүлэгч “Inchcape Shipping Services” компанийн мэдээлснээр орон нутгийн цагаар даваа гарагийн үүрийн 04:30 цагт 220 мянган тонн жинтэй, 400 метр урт хөлөг онгоцыг хөдөлгөхөөр аюулгүй байдлыг хангах ажлыг эхлүүлж улмаар амжилттай чөлөөлж чаджээ.

Одоо Египетийн холбогдох агентлаг хөлөг онгоцнуудыг зөвшөөрлийн дагуу хэсэгчлэн Суэцийн сувгаар нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Хөлөг гацсан эхний өдөр 100 гаруй ачааны онгоц тус сувагт түгжрээд байсан бол энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр 369  болсон байсан юм. Үүссэн ачааллыг жигдэртэл хамгийн багадаа 10 гаруй хоног шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: CNN