ТАНИЛЦ: “Apple” компанийн гаргасан энэ хаврын шинэ бүтээгдэхүүнүүд

ТАНИЛЦ: “Apple” компанийн гаргасан энэ хаврын шинэ бүтээгдэхүүнүүд

Өчигдөр “Apple” компани “Spring Loaded” нэртэй энэ хаврын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ удаа тус компани шинэ iPad Pro, шинэ iMac, шинэ өнгөтэй iPhone 12, AirTag, шинэ Apple TV 4K зэрэг бүтээгдэхүүнүүдээ хүмүүст толилуулжээ.

M1 чиптэй, цоо шинэ дизайн бүхий iMac

Маш нимгэн хийцтэй, 24 инчийн хэмжээтэй уг загвар нь бас M1 чипээр тоноглогджээ. Шинэ загвар нь 1080p-ийн FaceTime камертай, долоон өнгөний сонголттой, Touch ID хурууны хээ уншигчтай худалдаанд гарахаар болсон байна. $1,299 үнэтэй энгийн хувилбар нь дөрвөн өнгөний сонголттой байх бол $1,499 үнэтэй өндөр үзүүлэлттэй хувилбар нь долоон өнгөний сонголттой байх ажээ.

M1 чиптэй шинэ iPad Pro

Өчигдөр M1 чиптэй 11 ба 12.9 инчийн хоёр iPad Pro танилцуулсан юм. Эдгээрээс 12.9 инчийн загвар нь 10,000 Mini LED гэрэлтүүлэгч ашигласан Liquid Retina XDR хэмээх шинэ технологийн дэлгэцтэй болжээ. 11 инч загвар нь $799, 12.9 инч загвар нь $1,099

A12 Bionic чиптэй Apple TV 4K

Apple TV 4K боксоо A12 Bionic чиптэй танилцуулсан байна. iPhone XS, XS Max, XR гар утаснууд A12 Bionic чиптэй байдаг. Ингэснээр HDR болон өндөр давтамжтай видео дүрсийг үзэх боломж нээгджээ. 32GB багтаамжтай хамгийн бага хувилбар нь $179-ийн үнэтэй

iPhone 12 удахгүй хөх ягаан өнгөтэй гарна

Өнгөрсөн онд зах зээлд гаргасан iPhone 12, iPhone 12 mini загваруудаа Apple энэ удаа хөх ягаан өнгөтэй болгожээ

Эд зүйлсээ олоход туслах AirTag

Эд зүйлсээ Find My апп ашиглан хайж олоход тус болох жижигхэн төхөөрөмж АirTag-ийг Apple компани танилцууллаа. $29-ийн үнээр урьдчилсан захиалга нь эхлэх аж.

Эх сурвалж: CNBC