Суэцийн сувгийн түгжрэлийг хэвийн болгоход чухал нөлөө үзүүлсэн залууг шагнахаар болжээ

Суэцийн сувгийн түгжрэлийг хэвийн болгоход чухал нөлөө үзүүлсэн залууг шагнахаар болжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр олон улсын далайн ачаа тээврийн гол суваг болох Суэцийн сувагт 400 гаруй метр урт, 220 мянган тонн жинтэй ачаа тээврийн “Ever Green” нэртэй хөлөг онгоц гацсаны улмаас Улаан тэнгист "түгжрэл" үүсээд байсан юм.  Хөлгийг татахаар олон баг ажиллаж байсан ч хэдэн өдөр, хэдэн долоо хоног шаардагдаад байсан. Харин гуравдугаар сарын 28-ны өдөр тус хөлөг онгоцыг хөдөлгөж ачаа тээврийн урсгалыг хэвийн болгосон юм.

Үүний дараа “Ever Green”-ийг Суэцийн сувгийн гацаанаас гаргахаар эргийн шорооноос ухаж буй эксковаторын зураг цахим ертөнцөд тарсан бөгөөд Суэцийн сувгийн үйл ажиллагааг сэргээхийн тулд олон цагаар тууштай ажилласан тус эксковаторын оператор Абдулла Абдел Гавад гэх залууг Суэцийн сувгийн захиргаанаас илүү цагийн цалин, нэмэлт урамшуулал олгохоор болжээ.

Абдул нь Суэцийн сувгийн жинхэнэ ажилтан биш, гэрээгээр ажил гүйцэтгэгч нэгэн бөгөөд хөлгийг чөлөөлснийхөө төлөө өнөөдрийг хүртэл илүү цагийн цалин аваагүй байсан аж. Түүний зураг цахим орчинд тарсны дараа олон хүн доог тохуу хийж байсан ч Абдулын багийнхан, чирэгч усан онгоцууд, элс соруулагч зэргийг тууштай ашигласаны үр дүнд хөлөг чөлөөлөгдөж, сувгийн үйл ажиллагаа хэвэндээ орсон билээ.