ОХУ Украины хилийн бүсэд 80 мянга гаруй цэрэг төвлөрүүлээд байна

ОХУ Украины хилийн бүсэд 80 мянга гаруй цэрэг төвлөрүүлээд байна

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газраас ОХУ Украины хилийн бүсэд их хэмжээний цэргийн хүчийг төвлөрүүлж буйг мэдэгдсэн.

Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба өчигдөр /2021.04.20/ хийсэн мэдэгдэлдээ “ОХУ Украины хилийн бүсэд долоон хоногийн дараа гэхэд 120 мянга гаруй цэрэг төвлөрүүлэх төлөвтэй байна” хэмээн дурдаж, барууны орнуудыг шинэ эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Түүний мэдээлж буйгаар одоогийн байдлаар ОХУ-ын 80 мянган цэрэг Украины хилийн бүсэд байршаад байгаа аж.  

Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчид болон Украины хүчний хооронд мөргөлдөөн гарч, тус улсын хил дээр Оросын цэрэг хүчээ нэмэгдүүлж буйтай холбоотой түгшүүрт байдал үүсээд байна.

Хэдий ОХУ түрүүлж дайн өдөөхгүй хэмээн мэдэгдэж буй ч Крымийн хойгт цэргүүдийг цуглуулж буй нь Вашингтон, НАТО-г түгшээж байгаа юм. 

2021 оны дүгээр сарын 15. Украины хилийн бүсэд төвлөрүүлж буй ОХУ-ын цэргийн хуаран

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр орой Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах хүсэлт тавьж, Украинд ирэхийг урьжээ. Тэрбээр “олон мянган хүний амь эрсдэх аюулыг эцэслэж, бүс нутагт гал зогсоох дэглэм сэргээхийг” уриалсан байна. Он гарсаар Орос хэлээр ярьдаг салан тусгаарлагчид болон Украины цэргүүдийн хоорондох мөргөлдөөний улмаас 27 цэрэг амь үрэгдсэн юм. 

Эх сурвалж: CNN