МАН-ын дарга У.Хүрэлсүх “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ажлаа бүрмөсөн өгсөн гэв

МАН-ын дарга У.Хүрэлсүх “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ажлаа бүрмөсөн өгсөн гэв

Ерөнхийлөгч Х.Баттулга “МАН-ыг тараах захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлж байна” гэж мэдэгдэх болсон үндэслэлдээ “МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо” гэж дурдсан.

Тэгвэл Монгол цэргийн нэгдсэн холбооноос мэдэгдэл гаргаж, “МАН-ын дарга У.Хүрэлсүх нь өнөөдөр тус байгууллагын удирдлагад байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. У.Хүрэлсүх нь УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.13 дахь заалтын дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдмогц тус холбооны тэргүүний ажлаа 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгож бүрмөсөн хүлээлгэн өгсөн болно” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Burtgel.mn

Мөн УБЕГ-ын burtgel.mn сайтад тус холбооны тэргүүнээр Б.Энхамгалан гэх иргэнийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн гэжээ. 

Монгол цэргийн нэгдсэн холбооны мэдэгдэл