ЕБС-ийн 1-3 дугаар ангийн сурагчдын зуны амралтыг ирэх даваа гаригаас эхлүүлнэ

ЕБС-ийн 1-3 дугаар ангийн сурагчдын зуны амралтыг ирэх даваа гаригаас эхлүүлнэ

Коронавирусийн халдварын тархалтаас үүдэн бүх шатны сургуулийн 2020-2021 оны хичээл арваннэгдүгээр сараас хойш теле болон цахимаар явагдаж байна. Халдварын тархалт буурахгүй байгаа учир БШУЯ-аас сурагчдын зуны амралтыг наашлуулахаар болжээ.

Тодруулбал, ЕБС-ийн 1-3 ангийн сурагчдыг маргааш хичээлээд тавдугаар сарын 10-наас амраахаар болсон бол дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс амраах шийдвэрийг гаргасан байна. Харин арванхоёрдугаар анги мөн энэ сарын 14-нөөс амарч, элсэлтийн ерөнхий шалтгалтын давтлагад хамрагдах юм байна.