Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сурах бичиг хүрэлцдэггүйгээс өндөр үнээр ном худалдаж авах асуудал тулгардаг. Энэ жил бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэ төлбөргүй хангаж, дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээ түрээсээр ашиглах зохицуулалтыг салбар яамнаас хийж байгаа юм байна.
Тодруулбал, Засгийн газраас сурах бичгийг төлбөртэй ашиглуулах шийдвэр гарсан. Үүний дагуу төрийн өмчийн 506 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид 2.6 сая сурах бичиг түрээсээр хэрэглэх тухай албаныхан мэдээллээ. Ингэхдээ сургуулийн номын сангаар дамжуулан түрээсээр олгох аж.
Сурагчид ном түрээсийн төлбөрт 9-18 мянган төгрөг төлөх юм байна.
Өнгөрсөн жилийн хувьд ахлах, дунд ангийн сурагчдын сурах бичгийн 40 хувийг төрөөс, 60 хувийг эцэг эхчүүд хүүхдүүддээ худалдан авч өгдөг байжээ.