Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлууллаа

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлууллаа

Коронавирусын цар тахлын халдвар тоо нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч, буйтай холбоотойгоор энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг ирэх наймдугаар сарын II хагас хүртэл хойшлуулж буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн /2021.06.23/ хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр хөл, хөдөлгөөн эрс нэмэгддэг. Хүүхдүүдээ дагаж эцэг, эхчүүд нь аймаг, хот руу ирдэг. Тэгэхээр эрсдэлээс сэргийлж хойшлуулахаас өөр аргагүй байна. Өнөөдрийн байдлаар Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхөөр 40420 шалгуулагч бүртгүүлсэн. 

  • Нэгдүгээрт, нийт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40420 хүүхдээс 1500 нь халдвар авч, нэгдүгээр хавьтагчаар тусгаарлагдсан байна. 
  • Хоёрдугаарт, ЭЕШ-ыг зохион байгуулалтад нийтдээ 9620 багш оролцох тооцоо гарсан. Эдгээр багш нарын тодорхой хэсэг нь коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Тухайлбал, 21 аймагт 66 багш очиж ажиллахаар төлөвлөж байсны 10 гаруй нь халдвар авсан байна. 
  • Гуравдугаарт, 21 аймагт сумдаас ирж шалгалт өгөх хүүхдүүд хөл хорионд орж, шалгалтаа өгч чадахгүй нөхцөл үүссэн. Сумдаас аймагт ирж шалгалт өгөх 7600 орчим хүүхэд байгаа. Өнөөдрийн байдлаар есөн аймагт  хөл хорьж, хөдөлгөөнийг хаасан байна. 

Наймдугаар сарын хэдний өдрүүдэд авах эцсийн товыг долдугаар сарын 10-нд зарлана. Наймдугаар сар гэхэд бүх шалгуулагч вакциндаа хамрагдаж, бүрэн дархлаатай болсон байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө