БШУ-ны сайд Л.Энх-амгалан мянга гаруй сурагчдадаа амны хаалт оёж өгсөн багшид талархал гардууллаа

БШУ-ны сайд Л.Энх-амгалан мянга гаруй сурагчдадаа амны хаалт оёж өгсөн багшид талархал гардууллаа

Цар тахлын хүнд үед өөрийн санаачлагчаараа хувийн зардлаар сургуулийнхаа мянга гаруй сурагчдад амны хаалт оёж, сурагчдынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалсан  Дархан-Уул аймгийн нэгдүгээр сургуулийн хөдөлмөрийн багш Х.Долгорсүрэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сайдын нэрэмжит талархал болон, багшийн сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар урамшуулжээ.

Тэрээр "Сайддаа баярлалаа... Багш бидний ажлын ачаалал, эрч хүчийг мэдэрч нийгэмдээ эзлэх байр суурийг минь өндөрт өргөж ойлгуулж, урам зориг өгч дэмжиж байдагт мянган мянган сурагч багачууд, эцэг эхчүүд, эрдэмтэн мэргэн багш нарынхаа нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Боловсролын төлөө хийж байгаа үйлс бүхэн тань тэгш дүүрэн байг гэж ерөөе" гэсэн юм.