ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас "Сант" сургуулийн сурагч мөнгөн медаль хүртжээ

ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас "Сант" сургуулийн сурагч мөнгөн медаль хүртжээ

Энэ зургадугаар сарын 19-25-ны өдрүүдэд Сингапур улс онлайнаар ОУ-ын Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулж, дэлхийн 88 орны 353 сурагчид авьяас чадвараа сорин амжилттай өндөрлөлөө. Тус олимпиадад манай улсын "Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртсэн ба тэрээр 2018 оноос эхлэн дөрвөн жил тус олимпиадад оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч юм. 

Бусад багийн гишүүд болох: "Нэст" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Билгүтэй, "Сант" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ш.Билгүүдэй, "Сэлбэ" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар тус тус амжилттай оролцсон байна. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө