“Шударга тав” гэж өөрсдөдөө нэр өгсөн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар БҮГД хоолондоо хүрчээ

“Шударга тав” гэж өөрсдөдөө нэр өгсөн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар БҮГД хоолондоо хүрчээ

2018 оны өвөл Т.Аюурсайхан,  Л.Болд, Ж.Батзандан,  Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөдөө “Шударга таван гишүүн” гэж нэр өгөөд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаалыг тухай үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой хийж байв. 

Тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулга болоод түүний Монголын Ардчилсан холбоо /МоАХ/, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод түүний Нэгдсэн монгол хөдөлгөөн хүч өгч, Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн олонхийг бүрдүүлж байв. 

Энэхүү үйл явдлын дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон бол Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд болсон. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын авч үлдсэнийхээ хариуд АН-аас гарч ШИНЭ нам гэгчийг байгуулсан Ж.Батзандан Австралид суух элчин зөвлөхөөр томилогдож, Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Л.Болд томилохоор болоод байна. Товчхондоо дээрх таван гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай улс төрийн ашиг сонирхлын хувьд нэг байсан тав бүгд албан тушаал /хоолонд/ хүрчээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө