Маргааш Засгийн газрын хуралдаанаар ЭЕШ-ын товыг эцсийн байдлаар зарлана

Маргааш Засгийн газрын хуралдаанаар ЭЕШ-ын товыг эцсийн байдлаар зарлана

Маргааш /2021-07-20/ Засгийн Газрын ээлжит бус хуралдаан болох тов гарсан. Тэгвэл  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, зарлана гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр, "Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн. ЭЕШ-ыг хугацаандаа буюу зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй байх бодитой эрсдэл байсан. 2000 гаруй хүүхэд халдвар авч, 7800 гаруй хүүхэд сумын төвөөс аймгийн төв рүү орох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд тутмын нэг нь ЭЕШ өгөх боломжгүй болсон байсан. Бид наймдугаар сардаа багтааж ЭЕШ авна" гэлээ.