Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлолоо

Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлуудыг хэлэлцжээ. Хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.

Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгөхөөр бүртгүүлээд байгаа юм.