Олон улсын химийн олимпиадаас манай баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр хүртлээ

Олон улсын химийн олимпиадаас манай баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр хүртлээ

Өнгөрсөн долдугаар сарын 24-өөс энэ наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Япон улсын Хигашиосака хотноо олон улсын хэмжээний тав дахь химийн олимпиад болж өнгөрлөө. 

Энэхүү олимпиадад дэлхийн 79 орноос 312 сурагч оролцсон бөгөөд манай улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртсэн амжилттай оролцжээ. 

  • Хөгжил цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл мөнгөн медаль,
  • Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч О.Тэмүүжин мөнгөн медаль,
  • Хобби сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль,
  • Сант сургуулийн 11-р ангийн сурагч Д.Бумчин тусгай байр тус тус хүртсэн байна.
Харин дасгалжуулагч багшаар ХААИС-ийн багш Г.Отгондэмбэрэл, МУИС-ийн багш Ч.Нямгэрэл, МУИС-ийн багш Б.Мөнхжаргал, ШМТДС-ийн багш Д.Баттөгс нар ажилласан бол олон улсын олимпиадын бэлтгэлд хичээл заасан багшаар Д.Бамбар, Х.Тэгшжаргал, Р.Одням нар оролцжээ. 



Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө