Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 9-нөөс цахимаар эхэлнэ

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 9-нөөс цахимаар эхэлнэ

2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан орон нутаг тус бүрд нь зохион байгуулахаар болсон. Тэгвэл сурагчдын бүртгэл наймдугаар сарын 9-өөс эхэлж, цахимаар явагдахаар болжээ. Бүртгэлтэй холбоотой заавар, холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас энэ долоо хоногт багтан цахим хуудсаараа мэдээлэх аж.