"ЕБС-ийн сурагчид есдүгээр сарын 1-ээс, Их дээд сургууль, коллежийн оюутнууд есдүгээр сарын 13-аас танхимаар хичээллэнэ"

"ЕБС-ийн сурагчид есдүгээр сарын 1-ээс, Их дээд сургууль, коллежийн оюутнууд есдүгээр сарын 13-аас танхимаар хичээллэнэ"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой зүйлсийг мэдээллэээ.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусийн цар тахлын улмаас манай улс бусад орны адил сурагчдын хичээлийг хаасан.

Нэг хичээлийн жилд 160-180 хоног танхимаар хичээллэдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид танхимаар хичээллэх ёстой байсан 60 хувийн боломжоо алдсан байна. Үүнээс үүдсэн олон том гарз, хохирол, эрсдэл үүссэн. Энэ нь дэлхий нийтийн хэмжээнд тулгараад буй асуудал юм.

Хичээл сургуулийг нээх үндэслэл нь нэгдүгээрт, хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд зөвхөн интернет, гар утас, зурагтгүйн улмаас 185 мянга гаруй хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон.

Үүнээс гадна 500 мянга орчим хүүхэд хичээлийн бодит хоцрогдолд орсон гэсэн судалгаа гарсан. Иймээс хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын нэгнээс тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус хэлбэрээр явуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл есдүгээр сарын 1-ээс эхэлж танхимын болон танхимын бус хэлбэрээр явагдана. Өөрөөр хэлбэл, тав хоног танхимаар, тав хоног зайнаас хичээллэнэ гэсэн үг. Ингэхдээ ногоон бүс гэж зарлагдсан газруудыг бид 100 хувь танхимаар хичээллэх боломжоор хангана. Харин Улаанбаатар хот гэх мэт эрсдэлтэй газруудын цэцэрлэг, хичээлийн үйл ажиллагаа дээрх зарчмаар явагдана. 

Цэцэрлэгийн дөрөв болон таван настай хүүхдүүдийг мөн есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын адилаар хичээллүүлнэ. Харин Их дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутнуудын хичээл есдүгээр сарын 13-аас эхэлж танхимаар болон танхимын бус хэлбэрээр явуулна. Учир нь энэ жил халдварын нөхцөл байдлын улмаас ЭЕШ хойшилсон.

ҮЗЭХ: 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө