БШУЯ: Хүүхэд вакцин хийлгэсэн үгүйгээс үл хамааран танхимаар хичээллэх нь нээлттэй

БШУЯ: Хүүхэд вакцин хийлгэсэн үгүйгээс үл хамааран танхимаар хичээллэх нь нээлттэй

Өнөөдөр /2021-08-09/ Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхлэх гэж буйтай холбогдуулж БШУЯ-ын Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийлээ.

Тэрээр, энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-д 718,817 хүүхэд суралцах урьдчилсан төлөвийг гаргасан. Өнгөрсөн улиралд 680 мянган хүүхэд ЕБС-ийг төгссөн. Энэ хичээлийн жилд хүүхдийн тоо 5.6 хувиар өснө. Үүнээс 81378 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Хамран сурах тойргийн мэдээллийг боловсролын сангийн мэдээллийн сан руу оруулсан. Наймдугаар сарын 16-н гэхэд хуваарилагдаж дуусна. Үүнээс хойш эцэг эх, асран хамгаалагч нь системд нэвтэрч бүртгэлийг баталгаажуулснаар сургууль нь анги бүлгийг хуваарилах юм.

Хүүхдийн эрхийг зөрчихгүй ялгаатай байдал үүсгэхгүй байх талаас нь анхаарах ёстой. Танхимын сургалтаас илүү сургалт үгүй. Цахим сургалт нь хөдөө орон нутгийн ялгаатай байдлаас болж хүүхдүүдэд өөр тусаж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хувьд хэрэв наймдугаар сарын 19-22-нд ЭЕШ өгч чадаагүй хүүхэд байвал шалгалтыг есдүгээр сарын 2-5-ны хооронд нөхөн авна.

Мөн хүүхэд вакцин хийлгэсэн үгүйгээсээ шалтгаалан танхимаар хичээллэх нь нээлттэй. Зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээвэр явуулахаар судалж байна.

Цар тахлын үед 627 сургуулийн хичээлийн байр, дотуур байр, цэцэрлэгийг  дайчилгаанд ашигласан. Одоогоор ариутгал, цэвэрлэгээ хийгдэж буй. Нийслэлд 13 цэцэрлэг ашиглалтад орсноор 55 бүлэгт 1325 хүүхдийг элсүүлнэ" гэлээ.

Эцэг эхчүүд Parent.edu.mn сайтаар орж хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах боломжтой.

Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл наймдугаар сарын

  • 4-8-ны хооронд хамран сургах тойргийг тогтооно
  • 11-15-ны хооронд урьдчилсан бүртгэл хийгдэнэ
  • 16-25-ны хооронд элсэгчийн бүртгэлийг баталгаажуулна.
  • 26-30-ны хооронд элсэгчдийг анги бүлэгт нь хуваарилна.
  • 26-30-ны хооронд бүлэгт хуваарилагдсан мэдээлэл илгээнэ.

Эцэг эх асран хамгаалагчид бүртгэлийг баталгаажуулна. 2015 оны 1 сарын 1-нээс 2015 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд 1-р ангид элсэгчээр цахимаар бүртгүүлэх юм.

Мөн ЕБС-д өмнө нь сурч байгаагүй Монгол улсын иргэн эсвэл гадаадын иргэн харьяат хүүхдийн хувьд сургууль дээрээ биеэр очиж элсэх хүсэлтээ гаргана.

Элсэлт нь батлагдсан хүүдийг дахин бүртгүүлэх шаардлагагүй. ЕБС-д сурдаг сурагчийг элсэгчээр бүртгэх боломжгүй.