ЭМЯ: Эцэг эхчүүд хүүхдүүдээ танхимаар хурдан хичээллүүлэхийг хүсвэл өөрсдөө дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй

ЭМЯ: Эцэг эхчүүд хүүхдүүдээ танхимаар хурдан хичээллүүлэхийг хүсвэл өөрсдөө дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй

ЭМЯ-аас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ЕБС болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах тусгай шаардлагыг танилцууллаа. 

Үүнд, "Хүн амын дунд коронавирусийн тархалт нэмэгдэж, эсвэл энэ хэвэндээ байсаар байвал боловсролын байгууллагууд танхим болон цахимаар холилдон явсаар л байна. Харин шар, ногоон түвшинд очвол бүрэн танхимаар хичээллэх боломжтой болно гэсэн үг юм.  Хүүхдүүдийн дотуур байранд "Толгой-хөл" гэсэн зарчим баримтална. Мөн 25-30 насныхан дархлаажуулалтдаа маш бага хамрагдаж байгаа. Эдгээр насныхан голцуу цэцэрлэг болон бага ангийнхны эцэг эхчүүд байгаа учраас хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалж өөрсдөө дэглэмээ сайн баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдаасай гэж хүсэж байна. 

Мөн ойрын хавьтал болсон хүүхдүүдээс шинжилгээ авна. Ингэхдээ PCR-аар авах хэдий ч бага насны хүүхдүүдэд хүндрэл багатайгаар зохицуулна. Ойрын хавьтлаас үнэ төлбөргүй авдаг аргаараа хүүхдүүдээс ч мөн үнэгүй авна. Эцэг эхээс ямар нэг төлбөр хураамж авахгүй. Иймд эцэг эхчүүд дэглэмээ сайн баримталж чадвал хичээл сургууль ч танхимаар орох нөхцөл бүрдэнэ. Сургууль бүр дээр тандалтын баг ажиллана" гэсэн юм. 

Сургуулийн боловсролын үйл ажиллагаанд тавигдах тусгай шаардлага:

  • Нэг ангид 20+5 суралцагчтай байна.
  • Нэг хүүхэд нэг ширээ зарчим баримтална
  • Хамтдаа хэрэглэдэг хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэнэ
  • Сурагчдаар ангийн цэвэрлэгээ хийлгэхгүй байх