УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "ухсан нүхэндээ өөрөө унав уу"

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "ухсан нүхэндээ өөрөө унав уу"

“No dable standart” хөдөлгөөний зохицуулагч иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр хорих ангиас нэгнийгээ оргуулж, хүч хэрэглэн авч зугтсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгдөг.

Гэсэн ч үүнийг ШШГЕГ-аас үгүйгэж, хорих байгууллагаас хүн авч зугтах боломж байхгүй. Цагдаа нар тогтоолгүйгээр Монголхүүг хорихоор авч ирсэн болохыг мэдэгддэг билээ. Тэгвэл энэ асуудал Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр сөхөгдсөн. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Цагдаагийн байгууллагаас “nо наадам” жагсаалыг хаанаас санхүүжүүлсэн юм болохыг тодруулсан бол, ШШГЕГ-аас Э.Одбаяр, Д.Монголхүүг үнэхээр хүч хэрэглэн авч зугтсан эсэхийг тодруулсан юм.

Цагаадгийн байгууллагаас “no naadam” жагсаал цуглаантай холбоотой эрүүгийн хэрэг зөрчил шалгагдаагүй” болохыг тодотгосон юм. Нэг үгээр хэлбэл тус жагсаалыг хэн нэгэн санхүүжүүлээгүй аж.

Тэгвэл, ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ Д.Монголхүүг оргуулсан талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Иргэн Д.Монголхүүг Хорих 461 дүгээр ангид хүлээн авах үед буюу 2021 оны аравдугаар сарын дөрөвнөөс таванд шилжин шөнө болсон асуудлыг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайн өдөр болсон үйл явдал хоёр минутын хугацаанд үргэлжилсэн байдаг. Иргэн Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг саатуулахаар цагдан хорих 461 дүгээр ангийн нэвтрэх хэсэг буюу шалган нэвтрүүлэх байранд цагдаагийн алба хаагчид хүргэж ирсэн.

Ингэхдээ "Иргэн Д.Монголхүүг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг баривчлах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг араас өөр мөрдөгч араас аваад ирж байгаа. Бидний араас олон иргэд дагаад байгаа учраас танай шалган нэвтрүүлэх байр руу ороод сэжигтэнийг шүүгчийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоолыг ирэх хүртэлх хугацаанд байж байя" гэсэн асуудал тавьсан.

Энэний дагуу орж ирээд байж байтал нэг минут 30 секунтын дараа иргэн Э.Одбаяр болон Д.Монголхүүгийн өмгөөлөгч нар шалган нэвтрүүлэх байранд орж ирж, “Тогтоолгүйгээр хүн хорих гэж байна. Мөрдөгчтэй нь уулзана" гэдэг асуудал тавьсан. Яг энэ үеэр цагаадгийн мөрдөгч, албан хаагч нар өмгөөлөгчтэй нь процессын талаар тайлбарлаад байж байтал Э.Одбаяр, Д.Монголхүүг тэврээд аваад гарсан. Харин энэ үед тогтоол авч ирж байсан алба хаагч нь Цагдан хорих 461 дүгээр ангийн шалган нэвтрүүлэх байрны хаалгаар орж ирээгүй байсан учраас бид иргэн Д.Монголхүүг цагдан хорих байранд хүлээж авах процессыг эхлүүлээгүй байсан.

Үүнтэй холбоотойгоор тогтоол шийдвэрийг нь авч ирж байсан алба хаагч нь ирж амжаагүй байсан учраас Д.Монголхүүг хүлээж аваагүй. Тиймээс ч ШШГЕГ-ын албан хаагчид тусгай хэрэгсэл хэрэглэх эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзэж байгаа.

Харин тэднийг хорих байранд ирж эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх асуудлаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болохыг тодотгосон юм. Түүний энэхүү хариулт УИХ-ын гишүүн Ш.Адьшаад таалагдаагүй бололтой. Тэрбээр болсон үйл явдлыг ярьсан Ч.Мөнх-Эрдэнэ даргыг буруутган “Танай дарга нар энд ирж болохгүй байсан уу. Та их хариуцлагагүй зүйл ярьж байна” хэмээн бухимджээ. Энэ нь ч цахим сүлжээнд олны анхаарлыг татаж, Ш.Адьшаа гишүүн ямар учраас болсон үйл явдлыг тайлбарласан ШШГЕГ-ын даргад уурлав, УИХ-ын гишүүн хүн байж "no naadam" арга хэмжээг ямар учраас санхүүжилттэй хэмээн үзэж, цагдаагийн байгууллагаас тодруулав, уг жагсаалыг уяач гишүүд эсэргүүцэж байсан юм биш биз дээ гэхчлэнгээр хардаж эхэлжээ.