Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилохыг дэмжлээ

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилохыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн томилох эсэх асуудлыг хэлэлцэн, дэмжсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар нэр дэвшсэн байсан юм.

Нэр дэвшигч Ц.Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,

Нэр дэвшигч Д.Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга,

Нэр дэвшигч Д.Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт,

Нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч,

Нэр дэвшигч Х.Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажилладаг байна.