Д.Ганболдыг Хотын менежерээр томилсон нь "Миеэ" фракцийнхан хүч орж буйг илтгэж байна

Д.Ганболдыг Хотын менежерээр томилсон нь "Миеэ" фракцийнхан хүч орж буйг илтгэж байна

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилсон. 

Улс төрийн хүрээнд Д.Ганболдыг М.Энхболдын "Миеэ" фракцынх гэдэг. Тиймээс энэ томилгоо нь М.Энхболдын фракц эргэн хүч орж эхэллээ гэдгийг илтгэж байна хэмээн МАН дотор ярилцаж байна. Д.Ганболд нь М.Энхболдыг Хотын дарга, МАН-ын даргаар ажиллаж ид мандах үеэр буюу 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан юм. 

Түүний энэ хүртэл явж ирсэн амжилт нь яалт ч үгүй М.Энхболдын дэмжлэгтэй холбоотой. Харин М.Энхболдын хувьд УИХ-ын даргаас 2017 онд чөлөөлөгдсөнөөс хойш нам гүм, таг чиг байж байгаад саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж гарч ирсэн билээ.