УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Хуваарийн дагуу өнөөдөр Төрийн ордонд /2021.11.22/ намын бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэх юм. 

Энэ долоо хоногт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай"  УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.