Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо мэдэгдэж байна

Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо мэдэгдэж байна

"Богд Зонхов" бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан талаар манай сайт анх мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин энэ асуудал олон нийтийн хатуухан шүүмжлэлтэй тулаад байна.

Тодруулбал, тус бурхны хөшөөг анх 5,5 тэрбум төгрөгөөр барихаар 2021 оны төсөвт оруулж баталсан байдаг. Гэтэл 2022 оны улсын төсөвт бурхны хөшөөний өртгийг нь зургаа дахин нэмэгдүүлж 32 тэрбум төгрөг болгон дахин оруулж ирснийг УИХ чимээгүй ямар ч санал, хэлэлцүүлэг, шүүмжлэлгүй нууцхан баталсан байгаа юм

Тэгвэл уг бурханы хөшөөнд хөрөнгө зарцуулахгүй болсныг мэдэгдлээ.

Тэрбээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэжээ.