С.Энхболд: 32 тэрбум төгрөгийг хөшөөнд бус эмч, эмнэлгийн ажилтнуудад зарцуулъя

С.Энхболд: 32 тэрбум төгрөгийг хөшөөнд бус эмч, эмнэлгийн ажилтнуудад зарцуулъя

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид мэдээлсэн.  Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд уг асуудалд мөн өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр өөрийн фейсбүүк хуудастаа “Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжид зарцуулъя. Тэгж гэмээн өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарынхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дээ. Зарцуулъя гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТ-ээс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна” гэв.