Д.Ганбат: Хөшөө дурсгал барих хэрэггүй, төсвөө тат гэсэн ч МАН үнэмлэхүй олонхоороо баталчхаад “матрын нулимс” унагаж байна

Д.Ганбат: Хөшөө дурсгал барих хэрэггүй, төсвөө тат гэсэн ч МАН үнэмлэхүй олонхоороо баталчхаад “матрын нулимс” унагаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

"Богд Зонхов" бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Төсвийг иргэд нэлээдгүй шүүмжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.

Тэгвэл мэдээллийн эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ талаар “Төсвийн тодотгол хийе гэдэг асуудлыг АН ярьж байсан. Богд Зонхов бурхны хөшөөг барихад 34 тэрбум төгрөг тавьсан байсан. АН хөшөө дурсгал барих хэрэггүй, музей барих хэрэггүй. Энэ олон улаан булангийнхаа төсвийг зарцаа гэдэг асуудлыг удаа дараа хэлж, төсвөө тат, бид дэмжих боломжгүй гэж удаа дараа хэлж байсан. Гэвч Ардын нам үнэмлэхгүй олонхоороо баталчхаад нийгэм шүүмжлэнгүүт матрын нулимс унагаж байна.

Монгол Улсын хэмжээнд 15 аймагт малын гоц халдварт өвчин гарсан байна. 160-аад сумд өмнө нь бүртгэгдэж байгаагүй дөрвөн төрлийн өвчин гарчхаад байна. Үүн дээр Засгийн газар анхаарлаа хандуулж, маш хариуцлагатай ажиллаж ёстой гэдгийг бид дахин дахин хэлж байна. Сарын өмнө манай нам Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлсэн. Уг зөвлөмждөө малын гоц халдварт өвчин хэмжээнээсээ хэтэрлээ гэдгийг анхааруулж хэлсэн" гэв. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Бейсэн “Өнгөрсөн байнгын хорооны хурал дээр бид энэ талаар  албан ёсны саналаа хэлсэн. Мал эмнэлгийн хувьчлалын асуудал, мал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээн дээр анхаарахгүй байна. Дандаа хувьчлагдсан, сум багийн түвшинд хувийн эмч нар ажиллаж байна. Тийм учраас мал эмнэлгийн асуудлыг төрийн мэдэлд ав гэдэг асуудлыг бид өмнө нь тавьсан. Мал нь эрүүл байж гэмээн махны экспортын асуудал шийдэгдэнэ. Ийм байхад махны экспортын асуудал хойш нь тавигдаж байна” гэв.

ҮЗЭХ: