"Гишүүд нэг тойргийг биш нийт иргэдийг төлөөлдөг болсон цагт хөшөө дурсгалыг бус хөгжлийг санхүүжүүлдэг болно"

"Гишүүд нэг тойргийг биш нийт иргэдийг төлөөлдөг болсон цагт хөшөө дурсгалыг бус хөгжлийг санхүүжүүлдэг болно"

УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Тэрбээр хуульч Д.Үүрцайхтай хамтран сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар цэцэд хандаж байна. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 50 хувь нь пропорциональ системээр сонгогдож, улс орны хөгжлийн төлөө дуугардаг байх ёстой хэмээн үзжээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өнөөдрийн тогтолцоогоор УИХ-ын 76 гишүүн тойргоос сонгогддог. Тэд дахин сонгогдохын төлөө өөрийнхөө тойрог руу мөнгө хуваарилдаг. Бид 30 жил ийм зарчмаар явсан. Үр дүнд нь төсвийн алдагдал өсөж, өр тавьдаг. Ингээд монголчууд нэг иргэнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Ийм байдлаар цааш явсаар байвал төсөв хөгжлийг биш тойргийг санхүүжүүлж, улстөрчдийн дахин сонгогдох баталгаа болсоор байна.

Үүнийг хэн нэгэн зогсоох ёстой. Тиймээс асуудлыг углуургаар нь буюу сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Монгол Улс нэг том тойрог байх ёстой. УИХ-ын гишүүд нэг тойргийг биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг болсон цагт улсын төсөв хөшөө дурсгал, Соёлын төвийг бус хөгжлийг санхүүжүүлдэг болно хэмээн үзэж байгаа аж.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө