Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзана

"Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Оюу толгой төслийн хэлэлцээтэй холбоотой асуудлыг ярилцах аж.

Өнөөдрийн уулзалтаар УИХ-ын 92 дугаар тогтоол буюу Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар хэлэлцэхээс гадна "Рио Тинто"-оос өмнө тавьсан саналуудыг хэлэлцэх хүлээлттэй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой урьд өмнө нь хоёр удаа цахим уулзалт хийж байжээ.