МАН-ЫН БҮЛЭГ: Роснефть компанитай хамтран онгоцны шатахуун импортлох төрийн өмчит "Эрдэс ойл" компани байгуулахыг дэмжлээ

МАН-ЫН БҮЛЭГ: Роснефть компанитай хамтран онгоцны шатахуун импортлох төрийн өмчит "Эрдэс ойл" компани байгуулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд 2022, 2023 онд хийгдэх ажлуудын талаар хэлэлцжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөлд нисэх онгоцны шатахууныг импортлох төрийн өмчит “Эрдэс ойл” компани байгуулахаар заажээ. Тус компани нь ОХУ-ын Роснефть компанитай хамтран ажиллах бөгөөд нисэх онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа үнийг бууруулах зорилготой аж. Өнөөдрийн байдлаар, хувийн хэвшлийн олон компаниуд дэлхийн зах зээлээс нэг тонн тутамд 187-225 ам.долларын өртгөөр илүү импортолж байгаа аж. Тиймээс Засгийн газраас дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Бүлгийн хуралдаанаар гишүүд төслийг дэмжихийн зэрэгцээ олон улсны нисэх буудлаас гадна орон нутгийн нисэх буудалд шатахууны үнийг багасгахад анхаарах, дэд бүтцийн түрээстэй холбоотой асуудлаар санал хэлсэн байна.

Түүнчлэн хуралдаанаар, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн удирдлагуудын төлөвлөгөөг сонссон байна. Түгжрэлийн асуудлыг бууруулахаар нийтийн тээврийг хөгжүүлэх, захиргааны чиглэлийн арга хэмжээ авах, авто замын зогсоолыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил төлөвлөжээ. Бүлгийн гишүүд УИХ дахь Нийслэлийн хөгжлийн түр хороо дээрх ажлыг хянаж, шуурхай, бодитой хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг санал илэрхийлсэн байна.

ҮЗЭХ: 




Өнөөдөр могой өдөр

30 минутын өмнө