Ш.Адьшаа: Богд Зонхов бурхны цогцолбор барих санаачлагыг би гаргасан. Төсөвт өртөг нэмэгдсэнийг мэдээгүй

Ш.Адьшаа: Богд Зонхов бурхны цогцолбор барих санаачлагыг би гаргасан. Төсөвт өртөг нэмэгдсэнийг мэдээгүй

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид өмнө нь /2021.11.20/ мэдээлсэн.

Тэгвэл бурхны хөшөөнг анх 5,5 тэрбум төгрөгөөр барих төслийг хэн санаачлав гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Занданшатар нарыг уг төслийг санаачилсан хэмээж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Богд Зонхов бурхны хөшөө бүхий цогцолборыг санаачилсан гишүүдийн нэг аж. Тэрбээр "Би энэхүү төслийг санаачилж, УИХ-д оруулсан нь үнэн. Гэхдээ тухайн үед төсөвт өртөг нь 5,5 тэрбум төгрөг байсан. Ямар шалтгаанаар хэн, хаана төсөвт өртөгийг нь нэмснийг мэдэхгүй" хэмээлээ. Ямартай ч 2020 онд 5,5 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө бүхий цогцолборыг барих төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санаачилсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө.