Д.Ганбат: Нууцад авсан янз бүрийн төмөр зам удахгүй хэдэн их наядаараа гарч ирэх байх

Д.Ганбат: Нууцад авсан янз бүрийн төмөр зам удахгүй хэдэн их наядаараа гарч ирэх байх

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Гашуунсухайт-Тавантолгой, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлуудыг эхлүүлсэн. Ингэхдээ санхүүжилтийг нь Эрдэнэс тавантолгой зэрэг газруудаас бүрдүүлсэн ч, зарим мэдээллийг нь улсын нууцад оруулсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлэл хийж, “Яагаад бүх юмыг төрийн нууцад авдаг болцон юм. Уг нь УИХ дээр шийддэг байсан. Одоо хар Богд Зонховын хөшөөг 32 тэрбумаар барьж байна гэнэ. Удахгүй хэдэн их наядаараа гарч ирэх байх. Тэр нууцад авсан янз бүрийн төмөр зам. Богд Зонховын хөшөө бол мөсөн уулын орой шүү дээ” гэсэн юм. Учир нь төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хууль хяналтын байгууллага шалгаж болзошгүй гэдэг билээ.