Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Мөн хоёр сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

10.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

  1. Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

12.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

  1. Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл

Хэлэлцүүлэг:

  • 14.00 цагаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг
  • 14.00 цагаас Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг болно.