М.Батбаяр: "Богд зонхов" бурхны төслийг царцаах шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргана

М.Батбаяр: "Богд зонхов" бурхны төслийг царцаах шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргана

Соёлын дэд сайд М.Батбаяр "Богд зонхов" бурхны хөшөө бүхий цогцолборын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2007 оноос Гандангийн дэнж орчинд түүх, соёлын зориулалтаар олон төсөл хөтөлбөр хийгдсэн. Энэ хүрээнд "Богд зонхов" төсөл хийгдэж байгаа. 2021 оны улсын төсөв батлагдсанаар Соёлын яам энэ барилгын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Бид энэ төслийн хөрөнгийн анхаасаа буулгаагүй учраас 5.5 тэрбум төгрөг хэрхэн яаж суусныг мэдэхгүй. Тиймээс 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн холбогдох байгууллагуудтай хамтран зураг төслийг боловсруулсан. Улмаар магадлалын нэгдсэн дүгнэлт гарч баталгаажсан. Энэ бүхнийг барилгын хөгжлийн төв төсвийг эцэслэн баталсан учраас 32.5 тэрбум болж өссөн. 

Энэ хөшөө бүхий цогцолборыг барих эсэх төсвийн саналаа УИХ-д хүргүүлсэн. 

Гэхдээ барилгын ажил явуулах компанийг сонгон шалгаруулах тендер зарлаагүй. Гэрээ хийгээгүй, төсвөөс нэг ч төгрөг гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Цаашид энэ төслийг царцаах, зогсоох нь УИХ, Засгийн газрын шийдэх асуудал. Ямартай ч Соёлын сайд, Сангийн сайд нар царцаах талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө