ТОДРУУЛГА: Э.Бат-Үүлийг хорьсныг эсэргүүцэж, АН-ын залуус С.Зоригийн хөшөөний урд одоо цуглаж байна

ТОДРУУЛГА: Э.Бат-Үүлийг хорьсныг эсэргүүцэж, АН-ын залуус С.Зоригийн хөшөөний урд одоо цуглаж байна

Өнөөдөр /2021.12.16/ Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлийг нийслэлийн удирдлагуудаас гаргасан гомдлын дагуу шүүж, түүнд 4 жилийн хорих ял оноосон. Учир нь түүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ улсад хохирол учруулсан гэж буй юм.

Энэ талаар түүний хүү Б.Чулуудай мэдээлэл хийж, “Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Монголын ардчилал ялна” гэж түүний аав Э.Бат-Үүл иргэдэд хандаж хэлүүлсэн гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Э.Бат-Үүлд ял оноосныг эсэргүүцэж, өнөөдөр 21:00 цагт АН-ын залуус С.Зоригийн хөшөөний урд цуглаж байна гэж тус намын эх сурвалж бидэнд мэдээллээ.