БАРИМТ: “М.Тулгатын материалыг татаагүй” гэх О.Баасахүүгийн худал яриаг, “С.Эрдэнийн татъя гэж УДШ-д гаргасан хүсэлт”-ээр няцааж байна

БАРИМТ: “М.Тулгатын материалыг татаагүй” гэх О.Баасахүүгийн худал яриаг, “С.Эрдэнийн татъя гэж УДШ-д гаргасан хүсэлт”-ээр няцааж байна

АН-ын дотоод сонгуулиудаар тус намын даргаар сонгогдоод буй, М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтарч, “Хуульд нийцэж байгаа нэгийг маань тус АН-ын даргаар бүртгэж өгнө үү” гэсэн утгатай бичгийг Улсын дээд шүүх рүү явуулсан байдаг. Харин энэ нь С.Эрдэнэд таалагдаагүй гэх мэдээлэл бий.

Харин өчигдөр /2021.12.20/ Улсын дээд шүүх /УДШ/-ийн хурлаар “АН-ын даргын асуудлыг хэлэлцээд О.Цогтгэрэлийг тус намын даргаар бүртгэхээс шүүх татгалзсан” байгаа юм. Учир нь М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг С.Эрдэнэ татаж авсан тул, ганц О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх эсэхийг УДШ хэлэлцээд, татгалзсан байдаг. Гэтэл өнөөдөр /2021.12.21/ С.Эрдэнийн АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү мэдээлэл хийж, “М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх материалыг татаагүй, хянагдаж байгаа. isee.mn сайт худал мэдээлэл тараалаа” хэмээн мэдэгдэж, манай сайтын мэдээллийг үгүйсгэсэн юм.

О.Баасанхүүгийн худал мэдээлэл: 

Иймд бид С.Эрдэнэ гарын үсэг зурж, тамга дараад “М.Тулгатын материалыг татах тухай” УДШ рүү илгээсэн баримтыг дэлгэж байна.

"М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг татая" гэсэн С.Эрдэнийн хүсэлт, УДШ-ийн танхимын тэргүүн нарын буцаасан албан тоот

Тус албан бичигт, “М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтийг холбогдох материалын хамт хүргүүлсэн боловч Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын хасвралт /№2A/-д заасан зарим материалууд дутуу байх тул хүсэлтийг холбогдох материалын хамт буцаан ирүүлнэ үү” хэмээжээ.

Товчхондоо, С.Эрдэнэ “материалууд дутуу” гэх асуудлаар шалтаглаж, АН-ын дүрмийн хүрээнд, нийт гишүүдийнхээ саналаар сонгогдсон М.Тулгатын материалыг татсан байж болзошгүй байгаа юм.

Харин С.Эрдэнийн хүсэлтийн хариуд УДШ-ийн танхимын тэргүүн Ч.Тунгалаг, “… М.Тулгатын АН-ын даргаар бүртгүүлэх тухай хүсэлт, холбогдох баримтаа буцаан авах”-ыг хүссэний дагуу … 36 хуудас баримтыг буцаав” гэжээ.