Н.Алтанхуяг: Түгжрэл, утаа зэрэг бүх балаг М.Энхболдоос эхлэлтэй

Н.Алтанхуяг: Түгжрэл, утаа зэрэг бүх балаг М.Энхболдоос эхлэлтэй

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар түгжрэлийг бууруулах, авто зам барихад зориулж ОУСБХБ~наас 100 сая долларын зээл авах хуулийг хэлэлцэж байна

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч буй юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Бид өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум ам.долларын зээлийг гадаадаас гуйж авч байна. Үүний 100 сая ам.доллараар нь хэдэн замыг янзална гэж байгаа. Зээл авч болно. Гэвч энэ 100 сая ам.доллараар юм босохгүй. Нийслэлийн бодлого төлөвлөлт үеийн үед байгаагүй. М.Энхболдоос эхлээд балаг тарьсан. Түгжрэл, утаа зэрэг бүгд тэндээс эхлэлтэй. Та бидний баталж өгсөн 420 тэрбумын 120 тэрбумаар нь газар чөлөөлнө. 100 сая ам.доллар үрэн таран болно. Гудамж төсөл гээд аятайхан юм байсныг Сангийн яаманд өгсөн байна. Хийж байсныг нь үргэлжлүүлээд хийлгэ л дээ. 420 тэрбум дээр 100 сая ам.доллар буюу 300 орчим тэрбум төгрөг болно. 720 тэрбум төгрөгийг яг хэрэгтэй зүйлд нь зарцуулах хэрэгтэй" гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Газар чөлөөлөлт, хот төлөвлөлтийн асуудал 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтөөс хойш замбараагүй болсон. Газар чөлөөлөлт хийхгүйгээр хот хөгжинө гэж ер байхгүй юм билээ. Нэг жилийн хугацаанд энэ асуудлыг судлахад өөр аргагүйг ойлгосон. Газраа аль болох л өндөр үнээр өгвөл болно гэсэн сэтгэхүй манай иргэдийн дунд суусан учир төртэйгээ ойлголцоод явахгүй байна. Ийм учраас энэ дүнгээр газар чөлөөлөлтийн асуудлыг оруулж ирж байгаа" гэв.

ҮЗЭХ: