С.Эрдэнэ даргатай АН-тай Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар 2024 онд өрсөлдөж дахин ЯЛАХ НЬ

С.Эрдэнэ даргатай АН-тай Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар 2024 онд өрсөлдөж дахин ЯЛАХ НЬ

Энэ долоо хоногийн Даваа гараг /2021.12.20/-т Улсын дээд шүүх О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Харин М.Тулгатыг тус намын даргаар бүртгүүлэхээр хүргүүлсэн материалыг С.Эрдэнэ татаж авсан байгаа юм.

Харин тэрээр энэ талаар өнөөдөр /2021.12.23/ мэдээлэл хийж, “Хоёр хүн хоорондоо тохироод шийдчихдэг асуудал биш. Хууль, дүрэм журмынхаа хүрээнд явах ёстой. М.Тулгат хууль ёсны Ардчилсан намыг төлөөлж “О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгэвэл гомдолгүй” гэж хэлэх эрх байхгүй. Удирдлагын багийн яриагүй асуудлыг дур мэдэн шийдсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Үндсэн дүрмийн хороо хуралдана. Үндсэн дүрэм зөрчсөн гэж үзвэл хариуцлага тооцно” гэж мэдэгдлээ.

Хачирхалтай нь, М.Тулгат, О.Цогтгэрэл нар АН-ын дүрмийн дагуу нийт гишүүдийн дунд явуулсан сонгуулиар ялалт байгуулсан тус намын гишүүд аж. Харин С.Эрдэнэ тус намын дүрмийн дагуу сонгуульд ялагдал хүлээгээд огцорсон нэгэн аж.

Гэтэл тэрээр бичиг баримт дутуу гэх нэрийдлээр шалтаглаж М.Тулгатын нэрийг татаж байгаа нь өөрөө цаашид тус намыг удирдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй байж болзошгүй байна. Ингэсэн тохиолдолд, УИХ-ын 2024 оны сонгуульд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаягалан нар С.Эрдэнэ даргатай АН-тай өрсөлдөж дахин ялалт байгуулах нь тодорхой юм.