ВИДЕО: Бүх төрлийн агаарын зорчигч тээврийн хөлөг, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцэж байна

ВИДЕО: Бүх төрлийн агаарын зорчигч тээврийн хөлөг, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын баасан гаригийн /2021.12.24/ чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулиар зөвхөн агаарын зорчигч тээврийн хөлөг, сэлбэгийг татвараас чөлөөлж буй зохицуулалтыг өөрчлөн бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийг НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бүрдүүлж, холбогдох татварын хууль тогтоомжийг “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нийцүүлж байгаа юм. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  байр сууриа илэрхийлснээр, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ҮЗЭХ: