Өнөөдөр /2021.12.28/ 16:00 цагаас УИХ ээлжит бусаар хуралдах аж. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо УИХ-д танилцуулах талаар эх сурвалж мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-ны өдөр болсон МАН-ын 30 дахь Их хурлын үеэр “Шинэ сэргэлтийн бодлого” танилцуулсан билээ. “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-д зургаан хүчин зүйлийг тодорхойлсон байдаг.
Үүнд:
- Боомтын сэргэлт
- Эрчим хүчний сэргэлт
- Аж үйлдвэржилтийн сэргэлт
- Хот хөдөөгийн сэргэлт
- Ногоон хөгжлийн сэргэлт
- Төрийн бүтээмжийн сэргэлт. /Шинэ сэргэлтийн бодлогын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу /