Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож буй. Эл өдөрт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2021.12.29/ болно. Тус хуралдааныг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн гадна хийхээр товлож, УИХ-ын даргын захирамж гараад байсан. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Хархорин суманд болох хурлыг цуцласан юм. Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 12:00 цагаас Их хуралдай танхимд эхлэх юм байна.
