Хэдхэн цагийн дараа он солигдож, 2022 он айлчлан ирэх гэж байна. Улиран одож буй хуучин онд Монголын улс төрийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал цөөнгүй болсон. Түүхэндээ анх удаа засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, түүхэндээ анх удаа Монголчууд зургаан жилээр ажиллах ерөнхийлөгчөө сонгов. Хүний эрх, шударга ёсыг нэхсэн иргэдийн жагсаал цар тахлыг үл харгалзан ар араасаа хөвөрч, хэд хэдэн УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж шуугиан тарив. Энэ их үйл явдлын хажуугаар зарим улс төрчийн хөгжилтэй үг, үйлдэл олон нийтэд инээд бэлэглэж, “сошиал трэнд” болж байлаа. Тэгвэл бид улс төрчдийн 2021 оны хөгжилтэй агшинг түүвэрлэн хүргэж байна.