Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Арванхоёрдугаар сарын 20-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болсон. Арванхоёрдугаар сарын 31-ний үдээс хойш бидэнд Дээд шүүхийн 11 хуудас тогтоолыг хүлээлгэн өгсөн. Ардчилсан Монгол Улсад Ардчилсан нам бүгдэд хамаатай. Эхний мэдээн дээр О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэхээс татгалзлаа гэсэн байсан бол энэ тогтоол дээр "Арваннэгдүгээр сард болсон Онц Их хурлыг УДШ хүчин төгөлдөр" гэж үзсэн байна.
Энэ хурлыг зарласнаар хуралд 248 мянган гишүүн гарын үсгээ зурсан нь хүчин төгөлдөр юм байна гэсэн онцлог 2 шийдвэрийг гаргасан байна. Энэ нь АН-ын асуудал шийдэгдээгүй мэт сонсогдож байгаа ч энэ бол зөвхөн даргын асуудал шийдэгдээгүй байгаа болохоос биш олонхийн талд байгаа Үндэсний бодлогын хороог хууль ёсны хүчин төгөлдөр гэдгийг УДШ үзлээ. Энэ нь бидний хувьд гарц гаргалгаа болж байна. Тиймээс АН дараа дараагийн шийдвэрээ гаргаад явна.
Ардчилсан намын зүгээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргасан. Тиймээс Д.Ганбат даргыг олонхын энэхүү шийдвэрийг хүндэтгэнэ байх гэж найдаж байна" гэлээ.