Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ийн ажилчдынхаа хамтаар ШИНЭ ЯАМДЫН бүтэц дээр хоёр өдрийн турш ажиллажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ийн ажилчдынхаа хамтаар ШИНЭ ЯАМДЫН бүтэц дээр хоёр өдрийн турш ажиллажээ

2022 оноос ажиллаж эхлэхээр төлөвлөж, УИХ-аар төсөв, бүтцийг нь баталсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагаа одоогоор эхлээгүй хүлээлтийн байдалтай байна. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилчдынхаа хамтаар өнгөрсөн хоёр өдөр шинэ яамдын бүтэц бүрэлдэхүүн, дотоод асуудал дээр ажиллажээ. Тодруулбал,  сайд, дэд сайд, төрийн нарийнаас бусад алба хэлтсүүдийн томилгоо, зохион байгуулалт, уялдаа холбоог нарийн зураглаж, дахин нягталжээ. Товчоор хэлбэл, “давхар дээл”-ний асуудал нэг талдаа гарсан даруйд дан эсвэл давхар дээлтэй сайдыг томилохоор бэлтгэсэн байна.